Идэх үү идэхгүй юу

17 цаг 50 минутын өмнө Нийтэлсэн Аниргүй
Хүн ямар хүнд дуртай байдаг гээч?
Ямар?
Өөртэйгөө адилхан хүнд
Хахахаха
Гаднах төрхөөрөө биш шүү, зан аашийн хувьд
Кккк тийм л байх дай

Нэг ийм яриа болж өндөрлөв. Ойрын үед гадуур тэнэлт арай л ихсээд байна аа. Нэгд өдөр шоу, хоёрт өдөр тоглолт, гуравт өдөр кино, өнөөдөр ??? /дахиад шоудмаар байна :P/, маргааш тоглолт, нөгөөдөр хонхны баярын бэлтгэл, нөгөөдөрийн маргааш хонхны баяр гэх мэт энэ долоо хоног юу вээ??? Зиа тэгээд өчдөр явж байгаад нэг ийм хөөрхөн кино үзчихлээ 






Уг нь баримтат кино үзэх ёстой байсан боловч, техник бла бла болоогүй юу манай залуус ийм л кино гарганлээ, киноны товч утгын хувьд гэвэл /би англи хэлэндээ тун маруухан уг нь сабтайтлтай үзсэн ч энэ зэргийн ойлгосон нь их юм :P/ багийн тамирчид 27-уулаа онгоцонд сууж яваад андийн нурууны тэнд онхолдчихдог юм. Амьд гарсан хүмүүс нь 18 бил үү дээ эхэндээ ч шоклад  вино гэх мэт ойр зуурын зүйлсээр болгож байгаад сүүлдээ үхсэн хүмүүсийнхээ махыг иднэ. Тэгээд сүүл сүүлдээ ингээд суугаад байж болкү гэж шийдсэн гурав нь андийн нурууг даваад чил рүү явж тусламж дуудаад аврагддаг юм тэд нийтдээ тэндээ 70 хоносон гэнэлээ бодит түүхээс сэдэвлэсэн кино шүү. Дэлгэрэнгүй ярьхаас залхуу хүрчихлээ. 

Уг нь сэтгэл хөдөлмөөр их л олон үйл явдал болсон л доо, яг ярие гэхлээр л хэл ярианы баялаг дутчихлаа. За тэр яахав, хэрвээ би тэдгээр хүмүүсийн оронд байсан бол? гэж бодоод үзий л дээ, амьд гархын тулд хүний мах идэх үү? эс идэх үү? идэж чадкү үхэх хүмүүсийн л нэг байх дай :P, өлсөхийн эрхэнд идхийм болов уу? эсвэл өөрөө үхээд миний махыг идээрэй гэх байх, нээрээ би шаралцы шд миний махыг идүүл газар дээрээ шар өвчнөөр үхэхийм байна шүү хаха.

Ёооо нозооорч дуусах нь

Анхдугаар (салхи)

2012 оны 04-р сарын 03 Нийтэлсэн Аниргүй


Хүн бүхэн өөр өөрсдийн амьдралын зорилготой, бас өөр өөрийн авъяас, сонирхолтой. Миний хувьд юм болгоныг сонирхдог, дэндүү сониуч зан маань миний авъяас, юм юмны зах зухаас атгаад тавьчих нь миний амьдралын зорилго.

Арваад өдрийн өмнө, ажилдаа дарагдаа хурнийсан юм суужийтал найзаас маань "Болороо хагас бүтэн сайнд салхинд гары" гэдэг мсж ирдэг юм байна. Хэр барагтаа уулзалт, тэнэлт санаачлаад байдаггүй найз маань гэнэт ингэж хэлхэд нь үг дуугүй зөвшөөрчихтөл, яг миний идэвхийлэн сонирхдоггүй ч сэтгэлийн мухарт нуугдаастай байдаг аяллалын клуб руу яваад орчихов оо :)

Ингээд л Хайрхан клубынхантай анх танилцдаг юм байна. Анхны алхалт Зайсан - Нарлаг энгэр - Зайсан өглөө 10т гараад орой 4 цаг өнгөрөөгөөд нийтдээ 7 цаг шахам, нийт 12 км газрын алхалт.

Нэгдүгээр зөвлөгөө: Хэзээ ч өлөн бүү гар!

Би гэдэг хүн чинь барагтаа л өглөөдөө юм идэггүй, өлөн л гарчдым тэгэж байгаад л өдөр тийшээгээ л юм олж идий шүү дээ... тэр өглөө эрт цугларсаныг ч хэлхүү, бүтсай өдөр ч байсныг хэлхүү, урьд шөнө нь оройтож унтсаныг ч хэлхүү, дашням балжинням гэдэг шиг юм юм давхцаад өглөө юм идээгүй гарцан юм, тэгтэл эгц дээшээ өгсөхөд толгой дүүрээд, нүд харанхуйлаад, дотор манараа ухаан алдаж унангаа алдаад, хамаг бие сулбайгаад бараг л дөрвөн хөллөж гарлаа. Тэгэхлээр алхалт хийх гэж байгаа бол хэзээ ч битгий өлөн гар, хожигдох гэж байсан ч сууж өглөөний ундаа ууж байгаарай.

Хоёрдугаар зөвлөгөө: Саалиа бэлдэхээр саваа бэлд !

За тэгээд энгийн элгэн өвлийн бандгар гуталтай гараа давхичихсан хүн чинь, ууланд цас байгааг мартав :) цас туулаад л, шигдээд л алхаад байтал, хөөрхий гутал ч хэлбэрээ алдав, хөл маань ч норж чийгтэв, үүнээс болж бөөрөөр ч жаахан гатгаа авлаа. Уулнаас буцаж ирээд хот дотор алхахад шал шал дуугараал солих гутал оймсгүй хүн чинь, хүүхдийн тоглоом шиг дуугараад зугаатай ч байсым уу? :P

Хоёрдугаар зөвлөгөө: Өөрөө явдаг гутал гэж байдаггүй!

Ингээд 2 дахь алхалт, МАНЗУШИР - ЗАЙСАН ойролцоогоор 13 км газар алхсан гэж хүн хэлсэн миний бодход түүнээс илүү байсан байх, яагаад гэвэл 3 уул давж, урьдныхаас ч илүү алхсан, урьдны алхалт дээр гуталаа голоод ажлын 5 өдөр өөд уруугүй гутал хайв, бүүр сүүлдээ шипигээ өмсөө алхчуул нисэж үхнэ дээ ч гэж бодож үзлээ, гол нь ус нэвтэрдэггүйм. Гэтэл нисхэд нэг хөөрхөн гутал зарчихдаг дэлгүүр яг гэрийн хажууд байдаг юм байна. Хүү нь Ирландад тэндээсээ ганц нэгхэн бараа явуулж түүнийгээ бас боломжийн үнээр зарчихдаг эмээгийн дэлгүүрээс Carrimore since 1975 гэсэн бичигтэй гутал авчихдаг байнашд :) үнэтэй авсан гуталтай болохлээр ч одоо хоцрохгүй ядрахгүй алхана даа гэж бодтод эцсий эцэст өөрөө явдаг гутал гэж байдаггүй л юм байна. Ингээд дахиа хоцроо муухай царайлаа хурнийваа.

Гуравдугаар зөвлөгөө: Удаан хугацаагаар сууж амарч болохгүй, гэвтэж бол бүүр болохгүй !

За ингээ хурнийгаа явжийтал миний шүтээн болкээ байгаа нэг эгч над дээр ирээд, яаж алхах хэрхэн амрах талаар мөн өмсөх хувцасны талаар зөвлөгөө өгөв, нэг бүрчлэн доор сийрүүлбэл
1-д Алхалтын зай ойр ойрхон жигд хэмнэлтэй байх ёстой
2-д Үнэхээр ядраад хөл туйлдаад байвал 20 алхаад 10 сек зогсож амрах
3-д Амрахдаа сууж амрах нь муу, зогсоогоороо хөлийнхөө булчинг суллаж амрах ёстой, гэвтээд өгвөл бүүр нойр хүрээд унтаад өгнө гэж мэд
4-д Жинс өмсөж алхадаггүй, жинс хүний хөдөлгөөний эрчийг 20 хувиар бууруулдаг, иймд зориулалтын биеийн тамирын хөдөлгөөн дэмжих зориулттай өмд өмсөх, алхахад хөлс их гардаг тул, хөлс гадагшлуулдаг материалтай хувцас өмсөх ёстой, хэрвээ тийм өмд байхгүй бол энгийн даавуун өмд өмсөх хэрэгтэй

За ийм гурван зөвлөгөө авсан хүн чинь яг л энэ зөвлөгөөгөөр нь алхаад байдым байгааз дээ :)



За ингээд өнөөдрийн бичлэг дуусаа..

Уух усгүй болжээ...

2012 оны 01-р сарын 16 Нийтэлсэн Аниргүй

Утсаар ярьсан хүний яриг хулгайгаар сэм сонссон болой. Хулгайгаар ч гэж дээ... чихэнд сонсогдоод байсан юмыг чинь ямар чихээ таглаад суултай биш дээ...

Өө золиг оо тэгсэн үү? Наадах чинь ч хэцүү дээ... Аль болох сайн биеэ цэвэрлээд ус уугаад бай. Гэхдээ крантны ус уу... Тэр нь дээр одоо энэ цэвэр ус энэ тэр чинь худлаа болчихсон. Бүтцээ алдчихсан байдаг гэнэ. Тэгэхлээр 2 3 цаг саванд хийж тавьчихаж байгаад л крантны усаа ахиухан уу. Өдөрт 4-5 литрийг уу

Би тэгээд уух ус ч олдохоо байчихаж дээ хөөрхий гэж бодож суулаа...

Гэснээс нэг гоя үг. Өнгөрсөн хагас сайн өдөр гэнэт бурхан болсон эмээгээ санаад Гандан гарч ном уншууллаа... Бүтэн хагас цаг орчим оочерлон зогсож байж ганц л мэддэг номоо бичүүлсэн. Тэгэж байгаад их сүсэг бишрэлтэй хүн шүү дээ.

Гарлаа тагтаанд будаа хаяж өгөх гэсэн чинь тагтаа нь алга болчихож. Жанрайсагын урд очоод ч тагтаа олоогүй гайхшаа бараад авсан будаагаа буцаая гэлтэй биш, кармаалаад харилтай биш. Газар асгачихсан. Хүрд эргүүлэх гэсэн харин аймаар хүйтэн гар хайраад, ядаж байтал би чинь осолдохгүй л хувцасаа өмсөхөө мартаад гараад ирдэггүй хүн шүү дээ... Бээлийгээ ажил дээрээ мартчихсан байна лээ... 

Газар асгаад гэснээс... Гандан гарчихаад жаал гадуур зугааллаа... Тэгсэн нэг хүүхэд идсэн чипснийхээ уутыг газар шууд хаяцан чинь... Ээж нь: Би чамд гадаа гудманд хог хаяж болохгүй гэж хэдэн удаа хэлэх вэ? Наад хогооав чи, өдий том болчихоод ичихгүй байна уу чи? гээл загнасан гэж байгаа.... 

Аан тийм гоя үгээ бичхээ мартах гэж байна.

Оюун билэг төгөлдөр нэгэн

Онцгой эрдэмт сайн хүнийг

Олж нөхөрлөж чадаж гэмээнэ

Ододтой орчих саран мэтээ

 Гээд бодохлээр би одоо ододтой САРАН юм уу даа хихихи



Горьдцон ониг :P

2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Аниргүй
Мий нүд өвдсөө... Үзүүлсэн эмч нь нээх хөөрхөн... би худлаа нүд бүрэлзэээд байна гээл очоо байгаа... эмч инээснээ хуучин эмчилгээг нь бичиж өгөөл байгаа би дусаалгаа дусаагааал, тосоо хавчуулаалл... нүд өвдөөө байна гээл яваад байгааа... дараа долоо хоногт дахиа ирээрэй гэсэн :P

тэгсэн халуураа байна. ханиалгахгүй халуураал байгаа. горьдцон гэсэн оноштойгоор... цээж хөндүүрлээ зангираад өвдөө хатуурцым чинь :P

хэнээс горьдцоноо мэдкү байгаа тул горьдоосон байж магадгүй бүх хүмүүс рүү утасдаа чамаас тийм юман дээр горьдцон гээ хэлсэн чинь

ээж: за юунд хамгийн дургүйгээ хэл горьдоог чинь гаргаа өгий гэнээ
би: яажаан дуртай юмыг нь авч өгөө гаргадаггүйм уу?
ээж: хамгийн дургүй юмыг нь авч өгөөд идүүлээд гаргады алиу хурдан хэл
би: шоклад ^^
ээж: мөн мөрөөдвөө чи, чамд л шоклад авч өхгүй....

хайн, тэгсэн бас ажлын эгчид горьдцон гээл санамсаргүй хэлций тэр хүнээс ч би юугаа горьдхуу??? тэгсэн горьдоог гаргах гэж жижүүр дээр юм орхицон тэрийг аваарай гэж хэлээ тэгсэн би гүйж очиж хүний эрүүл мэндийн дэвтэр авч таг дараад өнөө өглөө нөгөө эмч залуугаа харах гэж өөрөө алга болоо жинкэн өвдцөн эмнэлэг бараадах гэж байгаа хүн нь намайг хүйтэн конторт 2 цаг хүлээгээ жинкэн бантангийн юм болсоо....

одоо манай нэг найз бас баййй..... тэр мэссэнжэрээ уншсан бол сандарцан дэлгүүрээр хэсжаах учиртай надад ааааль төрсөн өдрөөр л юу авхуулхуу этр гээ томроо байхаар нь би шуба, машин, байр гээл баахан тоглож тоглож шинэ жилээр зүүх гоя ээмэг авхуулхаар болсым байхгүй юу??? тэгсэн чинь бэлэг ч гүй, царай ч гүй өдийг хүржаа хүн байна цаана чинь...

ааан харин захиралдаа бол хэлж чадаагүй ээ :P яахы яршиг

гэснээс би нээрээ өөрийгөө сахарын өвчтэй боллцццц байжжж тун магадгүй гэж оношлоод байгаа шд, учир нь миний нойр аймаар хүрнэ. юууу ч хийхгүй, ярьку тавхан минут дулаахан чимээгүй суугаадхуул шууд зүүрмэглээл эхэлжаам чинь, тэгээд дохилзоол тэгээл ам хатаал өдөрт хэдэн литр ус уужаам бөө мэд

зиа мэдкү эээ,,,, хөгширнө гэдэг ийм хурдан байдым уу хаашаен ямартаа ч сарын өмнө 25 хүрэнгүүтээ хөгширөөд бие өвдөө байх болсон... гэхдээ тоохгүйлд

тэгсэн өнөө өглөө дөнгөж сэрээл гэвтэж байснаа... яана ааа гэээл муухай хашгираал босоо ирсэн чинь ээж гайхцан... би ажилаасаа хоцорч байсан ч тэгэж муухай хашгирдаггүйм л даа...

ээж: яасан бэ? миний охин юугаар нь хатгуулаа өвдчив???
би: ээж, ээж баларсаа баларсан
ээж: яасан бэ? яасанб?
би: би чинь 25тайм байна шд
ээж: тэгээ????
би: хүүхэд гаргахгүй бол 50 гарчихаад тань шиг зовох нь байна шд хурдан хүүхэд гаргы яааа
ээж: юугээ балайраад байгаам, хүн сандаргаа, хэзээ байтлаа би зовчив
би: өөрийгөө хараач, дүүг гаргаа нөгөөх нь 18 ч хүрээгүйм.... өөрөө 50 гарчаал

^^ нээрээ хүүхэд оройтлоо... бушуухан хүүхэд гаргачы

Хулгайч

2011 оны 11-р сарын 28 Нийтэлсэн Аниргүй

Би ч одоо хулгайчид юмаа алдахаасаа нэгэнт өнгөрсөн толгой. 3510 барьцан, түрийвч байхгүй, хамаг үнэмлэх юу байды бүгдий нь гэртээ орхичихоод кармаандаа хамаг мөнгөө чихээд явжаа надаас юуу хулгайлхым бэээ???? тэгсэн атуусанд явжээсэн чинь куртикны кармаанд нэг гар ороол гарлаа авах юм байхгүйм юм чинь анзаараагүйм шиг л байлаа.. тэгсэн харин ардаас түлхсээр байгаад урд зогсож байсан охины ард гараад зогсчихлоо, миний урд гэсэн үг л дээ... би тэгэхлээр нь гарнаас нь нүдээ салгаагүй.. гар нь жаахан хөдлөнгүүт нь л ардаас хүн түлхжаам болоод түлхээл, хөлөн дээр нь гишгээл ядаргаатай авгай вэ? гэж лав намайг хараасааннн....

тэгэж тэгэж өнөө муу хулгайч чинь буусан, араас нь дагаал буусан чинь буух ёстой буудлаасаа 2 буудал илүү явцан... буцаад таксидлаа шд... шет гэж.

Амар амгаланг олсон мэт

2011 оны 11-р сарын 24 Нийтэлсэн Аниргүй

Жаахан юманд л уурлачих гээд байдаг болж гэснээс би яг тэгдэг байсан. Өчүүхэн зүйлд уурлаал хялалзаж зэхэлзээл хаалга үүд саваал алж өгдий шд... Мэдээж дараа нь тэгэж уурласандаа мангар их гэмшинэ. Тэнэг зүйл ярьсандаа гэмшиж байвал тэр аль хэдийн тэнэг байхаа больчихож гэж үг байдаг билүү? Тэгвэл уурласандаа гэмшиж байгаам чинь би аль хэдийн ууртай хүн байхаа больсон гэсэн үг.

Ойрд надад тагтан болкү бүткү зүйлс тулгарч байгаа шд... Хамгийн эхний жишээ л гэхэд өнөөдөр залхуураад мэндчилгээгээ ( манай захирал жил бүр шахуу 100аад мэндчилгээ гадаад руу явуулдаг тэгсэн өөрт нь 10 хуруунд багтахаар мэндчилгээ ирдэг кккк....)  гадуур хийлгэцийм... тэгсэн харин дугтуйных нь гадна тал дээрх хаягыг буруу биччихдэг юм даа??? би чимээгүй л байсан. Тэр хүн өөрөө гаднаас 100аад дугтуй худалдаж аваад засаал биччихнэ лээ.

Ер нь чимээгүй дуугүй байх чинь их зүгээр юм. Даль Даль гэснээс илүү амжилт олдог юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсээ. Тиймээс энэ аргаа насан туршдаа хэрэгжүүлнэ ээ... Өө чи одоо яаж байгаам бэ? өөш гээл агсрах муухай шд тээ? 

Гэснээс хөгшид яагаад үглэдэг вэ? гэсэн асуултанд дээр нэг хүн хариулж байна. Тэгсэн ингэнээ, хүмүүс бид ажил хийж байхдаа өдөрт дор хаяж 50иад хүнтэй харьцдаг юм байна л даа... тэгэж байсан хүмүүс тэтгэвэртээ гарахлээр зэрэг хэл ярианыхаа шаардлагыг хангахын тулд нэг үгээ давтан давтан хэлж үгэлдэг байх нь.... үэхэхэхэ шаал тэнэгийн гэж бодсон чинь харин манай захирал яг тэгэж байх шиг байна. Өчигдөр орой л гэхэд над руу 10 өнгөрч байхад залгаснаа бүхэл бүтэн 30 минут амьдралаа ярьцаа :((.... чих халаад, утасны цэнэг дуусах гээд жон жон гэж дуугараад... сүүлдээ яриаг нь сонсохоос залхуу хүрээд тийм биздээ? гэнгүүт нь тийшд гээл тэгээрэй гэнгүүт нь за гээл сүүлийн 20иод минут за, за ойлголоо, ммхм, тиймээ гэхээс өөр үг хэлээгүй ээ...

Гэснээс би нээрээ багадаа түлэгдэлтийн аварга байсаа.. бүүр зүгээр паар налж суужаал нуруугаа түлчдэг байсы шд... би чимээгүй л суугаад уйлаад байсан гэсэн ээж гайхаад харсан чинь нуруу нилэнхүйдээ түлэгдээд тэгээд гэмтэл явжээсэн. тэгсэн нэг удаа манай нэг эгч миний толгой дээр халуун хоол асгаад тэгээд миний урд талын үс зулгараад тэгээд бас гэмтэл оржээсэн. тэгсэн нэг удаа би өөрөө ширээний бүтээлгэ татжаад халуун савтай цай цээж рүүгээ асгаад тэгээд бас нэг гэмтэл явжээсэн хамгийн сүүлд индүүнд хөлөө түлхэд гэмтэл хүргэж өх ч хүн байхгүй уйлаал барааны саван түрхжээснээ санажийна :P


Гарчиггүй

2011 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Аниргүй

Бичлэг эхлэх болгондоо л би тэр гарчиг гэдэг хэсэг дээр яг юу гэж бичихээ мэдхээ больчихдог юм... юу гэдэг гарчиг өгсөнөөс их зүйл хамаарна шүү дээ... Тиймээс гарчиггүй нийтэлж болдог ч болоосой гэж админд хэлий...

заза үргэлжлүүлж бичих тэнхэл ч алга

Нанчилдаан.

2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн Аниргүй

Пээш нийт хандалт 31112 жиг шиг анх блог нээчихээд хэзээ ийм болох бол гэж боджээсийм байна... Хөөрхий амьтан этр хэхэ 

Зодолдох хүний ухамсар хоёр юугаараа холбоотой вэ? Хэн мэдхүү дээ, ямартаа ч зодоон хийж явах хэмжээний ухамсаргүй хүн биш гээл хэлчихлээ... 

Тэгтэл зодолдоон бол байж болно, зодоон хийсэн хүн ухамсар доройн шинж биш харин дараа нь цагдаа сэргийлэхдээ тулуул ухамсар доройгийнх гэнэ дээ...

Ер нь хүмүүс яахлээрээ зодоон хийдэг юм бол??? Багтаж шингэхийн аргагүй ихээр уур нь хүрч, бачуурхаараа л зодоон хийдэг байх даа??? Тэгвэл зодоон хийж байгаа хүнд өөрийгөө хянах, биеэ барих ямар ч чадвар байдаггүй байж таарна. Тиймээс өөрийгөө хянах болон биеэ барих чадваргүй хүнийг "ХҮН" гэж хэлж болох уу? хүн гэдэг утгаа алдмаар санагдана.

Гэтэл бас нөгөөтэйгүүр ганцхан хүн л тэгэж их уурлаж, байж яддаг амьтан биш бил үү???

Ер нь хүнд араатанлаг хэрнээ ганцхан хүнд л баймаар ямар олон ааш араншин байна вэ?  пүффффффф харгис хэрцгий, араатан гэж ярьдаг шд...

Эцэст нь зөөз тэгээд хүнд улаан цайм бодлоо тулгахгүй, бас чанга чанга хашгирч чанга дуутайгийнх нь зөв мэтээр аашлахгүй л бол болоо?? гэх юм... Миний анзаарснаар эдгээрээс л зодоон нүдээн эхэлдэг байх даа??? Тэгсэн мөртлөө бас зодоон бол байж болох асуудал гэнэ шүү... Бас тэр нь хүн л байдаг тэр хачин "араантанлаг" шинжийнх нь илрэл гээд байгаа

Thank you so much YOUTUBE

2011 оны 11-р сарын 02 Нийтэлсэн Аниргүй

Хэд хэдэн удаагийн туршилтаар сэгсийсийм явжаад саяхан youtube дээр it's Judy's time гэдэг бичлэгийг олж үзжээж арайхийж хайч сэнснийхээ учрыг олоод өнөөдөр өрөөндөө чухам гоя буржийсан үстэй хүн суужээ шд ямруу... дашрамд хэлхэд би тэр бичлэгний доор ёоо Жүди чи шүү гээд бичцэн ойлгодог л байгаа даа гэж мэгээд...

За ингээд үснийхээ учрыг олцон... Одоо хумсныхаа учрийг олно оо гэснээс нээрээ дээр би гэрийнхээ хажуу талын маникюрт орсон чинь тэнэг хатуу гартай хүүхэн байсаа... хамаг гар хуруугий минь татаад татаад намайг уйлуулах шахсий шд... ийм тэнэг том хүүхэн уйлаа суужээнэ гэсэн шал дургүй хүрмээр санагджээнэ уу? над ч гэсэн тэгэж санагдаад дотроо уйлсы тэгээд миний хумс хуруу гэж пирамид шиг юм болоодохлоо. Анх удаа орж үзжаам чинь ийм л болдын байлгүй гэж бодсон чинь манай найзууд хараад татаа унацаа... би гайхаалайсан, харамсаалайсан. Тэгсэн харин ургаад гоя л болчдым билээ... гэхдээ хугараад байна аа... тэгээд дахиал youtube ороод хумс хатууруулдаг нэг арга мэдээ авцан эрчимтэй хэрэгжүүлжаа... Тэгээд бас хэд хэдэн хумсаа будах арга сурч авсан. Хэд дахин үзээл тогтоогоод авчихаад гэртээ хариад дуурайлгаа хийсэн чинь хумсан дээрээ зураг зураад чухам авъяастай хүн болчлоо шд би... За тэгээд дахиад youtube-дээ баярлалаа...

Өө тийхххх би бас нээрээ хоолны дэглэм барьжаа эхлээл над аймаар хэцүү байсан... тэгсэн сүүлдээ өдөржин л хоолныхоо тухай бодчихлээр нээх гачин санагдаад одоо дасцан орой хоол идээд байх хүсэлгүй болцон. Угаасаа нэг идчүүл сампирчхийм шиг санагдаад, тэгээд өөрийгөө зэмлээд уйлна даа гэж бодоо байгаа.... Шинэ жилээр гэхэд гачин гоя хүүхэн биш ч өөртөө бол гачин гоя хүүхэн болчихно л гэж бодоод байгаа шд


Тэгээд бодлоолд интернет ээнээ тэрээ хөгжцөн өнөө үед муухай хүүхэн байх ямар ч шалтгаан байхгүй гэж бодсон...


Одоо харин гоя цагаараад тамхинаас үүдэлтэй нүх сүвийг нь л байхгүй болгоод чухам гоя арьстай хүүхэн болмоор л байна

Кино кино

2011 оны 11-р сарын 01 Нийтэлсэн Аниргүй

Би угаасаа их ядуу хүн л дээ гэшасс :P надад өөрийн гэсэн ТВ байхгүй ДВД тоглуулагч байхгүй, өрөө байхгүй, компьютер лаптоп аль нь ч байхгүй. Тэгээд би кино ТВ нэвтрүүлэг сериал гэдгээс их хол өссөн хүн. 

Гэснээс жаахан байхад Энэ л хорвоод ээж сайхан ээжтэй хүн жаргадгымаа гэдэг киног үзэж уйлдаг байжүүлээ гэхдээ үйл явдлыг нь санахгүй байна. Тэгээд MOvie club т ороод  нэг хэсэг кино үзсэндээ тэгэхдээ би өөрийн гэсэн ТВ-тэй болсон ДВД тоглуулагчтай болсон, аан тийм ДВД бичигчтэй бас болсым байна. Тэгээл сонирхол буураал ирэнгүүт нь буцаагаад зарцан, кино үзэх завгүй хүн гэж өөрийгөө дүгнэсэн.

Одоо бол нээх сайхан кино гээл тэгэнгүүт амралтын өдрөөр ТВ шүүгээл хуучны кино үзээл нуруугаа өвдтөл гэвтэх л кайф юмдаа гэж боддог болсон. Саяхны нэг өдөр Хурга майлахаа болино гэдэг кино үзсэн Супер кино байна лээ тэрэн дээр бол аруун зуун лайк...


Нялхаараа байна дөө хөөрхий...

2011 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Аниргүй

Би та нарт хэллүү? би нээрээ жилийн өмнөөс гадаад харилцааны хагас ажилтан байхаас чөлөөлөгдсөн гэж... Оронд нь хэлтэй устай бүтэн ажилтан авч, намайг удирддаг байсан захирлын хүү нь тэр болгоны жижиг сажиг юманд орооцолдохоо байсым... Хөөрхий тэгхэд ёстой ходоодны өвчтэй л болох нь дээ гэтэл санаа зовсон асуудал ар араасаа ундардаг байжүүлээ... Санаа зовнилтын мастер юм чинь.

Одоо тэгээд манай нэг багш ажиллаж байгаа. Тэгсэн саяхнаас манайх Унгар луу оюутан суралцуулах хөтөлбөртэй болсым. Тэгээд эхний ээлжийн хэдэн оюутан явах гэж байгаа уг нь гайгүй шд, дотроо бол тэнэг хурдан л хөөцөлдөж байгаа гэж бодож сууна. Хүмүүс европ руу виза авах гэж наян л юм болдым билээ?

Тэгтэл тэр явах гэж байгаа хүмүүс нь бас тэдгээрийн эцэг эх гэж, гүй нэг л хүний ээж нь гэж нэг хэлтэй амтай хүүхэн байна аа, хөөрхий амьтныг сая ёстой хэлэх хэлэхгүйгээр хэлээд уйлуулаад хаячихдаг байна шд. Өмнөөс нь бээжинд очиж визийг нь хөөцөлдөх гэж байгаа хүн шүү дээ... Аян замыг нь сайнаар ерөөх учиртай байтал, уйлуулаа хаячих юм хөөрхийг... За тэгэж тэгэж билетаа аваад явах болж гарч явжаам хөөрхий уйлаад бас ойрын хэд хоног хэл аманд ээрэгдээд бүлцийсэн нүдтэй амьтан над руу инээмсэглэн хараад "Эрхийн балай минь ээ, юу захих уу?" гэхэд нь би "ммммм гоя чихэр :P" гэснээ явсан хойно нь хөөрхийд чихэр байхдаа яахуу дээ тэр муу гятад чихрийг идкүлол үхжаам байхдаа... "сайн яваад ирээрэй, битгий санаа зовоорой, бүх юм ок болно оо" л гэж хэлдэг байж.

Ёстой л эрхийн балайм дөө гэсэн бодол. Уг нь ажлынхан эрхийн балай гэхээр уур хүрдэг байсы. Ийм л болхоор намайг эрхийн балай гэдийм байна. 

Дурсамж

2011 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Аниргүй

Намайг жаахан байхад манайх хөдөө байдаг байсы... Дараа нь аав ээж уул даваад намайг машаандаа ачаад энд хүрээд ирсэн. Тэгхэд уртаа талын уулын цаана нэг машааны зам байдаг байлаа.. Тэрүүгээр тээврийн машаанууд тэнэг их явна. Намар болхоор л зоорь луу ачсан төмс ногоо нь замын хажуугаар унаад газраар нэг сагсайчихна. Байцаа, төмс, лууван, манжин, сонгино гэх мэт... Өдөржин гол дээр тоглож тогложуугаал... Орой сэрүү орхоор ахтайгаа нэг нэг шуудай бариал тийшээ явчихдаг байсы... Тэгхэд лууван чинь яг одооны улаан алим шиг гоя шүүслэг чихэрлэг амттай харин байцаа нь голоороо шүүдэртэй сэнннн гэсэн үнэртэй, төмс нь ч бас сайхан амттай байсан.. Ганцхан сонгино арилгах гэж насныхаа нулимсыг бардаг байжүүлээ...

Ах бид хоёр мөөгөнд их явна... Тосондой гэдэг нэртэй мөөгөнд яваал ирхээр ээж гараа гаргаж хоол хийдэгсэн... Гэрийн сүүдэрт гэвтжаахад л үнэр нь үнэртээл ходоод хонхолзоно.... Манай ээж үнээ сааж чададгүй, манай аав саадаг байсы... Нэг удаа ах тугал татаал зогсжийснаа, эвлүүлэх гээл тугалаа тавьж байна аа ... нээх хөөрхөн харагдаал өөв өөв гээд тугалыг нь илэх гэсэн өнөө муу үнээ чинь тийрчдэг байнашд...

Ёокккк гэээл цээжээр хөндүүрлээл нүдэнд оч манасхийгээл түрхэн зуур харанхуй хонгил руу живээл орцон

Тэгсэн л хичээлээ тараал гэр лүүгээ явжаа болтой л троллейбусанд яваал байхым.... нэг их тийм цагаан шар гэрэлтэй... ганц ч хүнгүй... ямар ч чимээгүй явдаг троллейбус... өвөл мөртлөө нэг л гоя дулаахан нар ээгээл.... троллейбусны хамгийн ард нь зогсжээтэл л жолоочийн тэндээс л нэг хүн гараа даллаал нэрээр дуудаад байна аа?? бүүр гайхцан хүн нь сайн харагдахгүй... гайхаал урагшаа алхаж биш урсдаг зам шиг юмаар урсаал очтор ээж... Хүүшээ босоочэээ ажилаасаа хоцорлоо.... гэдиймдаа...

Ямар юмны чинь тэр их төмс ногоо зам дагаал байжаахуу дээ, орой болгон шуудайгаар нь авчирч иднэ ч гэж юу байхуу?? харин тэр мөөгийг бол жаахан байхдаа иддэг байснаа санаад байна аа... өвөө эмээгийн хэдэн үнээг ээж биш аав саадаг байсан нь ч үнэн. Харин манайх хөдөө байгаагүйм... байдаг байсан бол сайхан л байна


Завгүй завгүй завгүй

2011 оны 10-р сарын 27 Нийтэлсэн Аниргүй

завгүй завгүй завгүй түмэн завгүй... Хүн өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч чададгүйн байна тээ? ааааа харин би бол ингэж боддог байлаа... хэл, шууд хэл, болкү байвал чи ингээд байна, тэгээд байна гээд шууд хэл би сонсоно гэж. Заримдаа бүүр тэнэгтээд хүмүүсээс албаар "за нэг сайхан голд ортол нэг энийгээ л засчаасай гэж боддог юм байгуул хэлээдэх" гэж... хүмүүс бөөрөнхийлөөл өнгөрдийн...

Гэхдээ хүмүүс хэлдэг л дээ... би тэгээд яг үгээр нь л шууд тусгаж аваал амьдрал дээрээ хэрэгжүүлээд эхэлдэг гэж бодды.. гэхдээ хүсээгүй байхад дутагдалыг маань шүүж хэлээд байвал тусгаж авдаг хэрнээ дараа нь тэр хүнтэй урьдных шигээ харьцахаа байчихды... бусдын л адилаар хүнд амархан итгэнэ, дасана, хайрлана, хүндэтгэнэ... аааа гэхдээ тэр итгэл, дасалт, хайр, хүндэтгэл бусдынхаас их хурдацтайгаар алга болон замхарды...

Тэгсэн саяхан нэг хүн FB-гээр орж ирээд ингэнэ ээ "чи ер нь их завтай суудаг байх аа тийм үү?" би  ч тийн л гэсэн.... хэдий хүлээн зөвшөөрч байгаа ч дотроо жаахан гомдолтой яахуу дээ, ойрд жаахан завтай суусан... ширээн дээрх ажилуудаа бүгдийг цэгцлээд дуусцан, одоохондоо ширээн дээр өөр ажил орж ирээгүй л байна, өнөөдөр хэд хэдэн ажил орж ирсэн ч гялс шаб шуб гээд дуусгацан, бусад хүмүүсийг бодуул гэр лүүгээ нэг их яараад байдаггүй тул, оройдоо эсүүл өглөө эрт орж ирээд дуусгачихдаг... нэг их шийдвэр гаргаад бие даан хийгээд байх ажил угаасаа гарч ирдэггүй гэх мэт түмэн өөрийгөө зөвтгөх бодол толгойд эргэлдээстэй.

тэгээд эцэст нь их сайхан зав цагтай байдаг ажилаа... толгойдоо юм хийж авч өнгөрүүлж байхаар шийдээд өнөөдрөөс эхлээд өдөрт 30хан минут л FB-д зарцуулхаар болов.

Зассс хамаа шд гуцлаа л байна.

2011 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Аниргүй

..... bish yum blee :P

 гэсэн мсжнээс хамаг зүйл эхэлжаан... Амралтанд яваад амралтан дээр шээчмээр байдаг хажууд хоёр амьтан (бурхан минь бодуул 2  л байлгүй дээ хаха) сеекс хийгээд байсан талаар бичсэн дээ... 

За яг тэрүүний чинь талаар манай ажлын хэсэг хүмүүс ярилцаж байна гэнэ... Тиймээ үхсэн бассс би бол хараал идсэн блоггэр .... угаасаа миний блог, өөрийн орон зай... би ямар энэ блогыг хөтөллөө гээд ажилаа хийхгүй суугаад байгаа биш.... Миний ямар нэг зүйлийн талаар бичсэнийг бурхан гуай уншина уу? Буг гуай уншина уу ? ёстой над падлий алга... Бичсээр ирсэн бичих л болно бичсээр ч байна.

 Харин уучлаарай ФБ-гээ диактив хийцэн. Дахиж миний бичсэн коммент постыг уншиж чадкү азгүй л байна гэж мэгээд...

Хян мядхуу дяй

2011 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Аниргүй

Социалист нийгэмд би амьдарч үзээгүйлд... Гэхдээ хүмүүс одоо ч хүртэл цэрэг, цагдаа, эмч, багш нарыг сайн хүмүүс гэж боддог... Хүний өөрийнх нь инстикт шиг нэг зүйл шууд л тархинд нь автоматаар "сайн хүн" худал хэлкү, хулгай хийхгүй ..... пфффффффффффффффф олон юм бичих гэсэн залхуу хүрчихлээ.... ернөл цэрэг, цагдаа, эмч, багш нар бүгд сайн хүмүүс байдаггүйм...

Саяхан нэг жолооч шинээр ажилд оров оо... 3 жил цэргийн алба хаасан, 2 хүүхдийн эцэг, шархаданд хашаа байшинтай, урьд нь СЭБОЦЭД захирлын жолоочоор ажиллаж байсан гэх зэрэг... ажлаас гарсан шалтгаан нь захирал нь явдалтай баян хүн, өөрөө бас дуртай,  охид хүүхнүүд архи дарс гэх мэт.... тэр болгоныг эхнэрт нь ярьна гэж байхгүй... ярьку байгаад нь эхнэр нь уурласан гэх мэтийн шалтгаан...

Их сайн хүн ажилд авчихлаа гэж баярлав өө... Захирал хүртэл итгээл шинэ гэрийнхээ түлхүүрийг өгөөд явуулцан нэг ТВ аваачаад тавьчих гээд... тэгсэн утсаа салгаад алга болцон... өвдөөм байлгүй гээд тоогоогүй өнгөрсөн бүтэн сайнд зав гараад захирал шинэ гэртээ очиж тэгтэл өнөөх сая хэдэн зуун төгрөгний нь ч гэлээ LED  байхгүй... нөгөө жолоочид түлхүүр байсан харин өөрөө утсаа салгаад алга болцон...

Ийм тэнэг бодлоггүй тээ??? иргэний үнэмлэх, нийгмийн даатгал анкет этр гээд л бүх материал нь байжил байхад олдохгүй гэж бодоом байхдаа.... 2 охиноо, эхнэрээ, ээжийгээ, бурхан болсон аавыгаа бодмоор доо...

Хүний итгэлийг олох амархан, харин дааж явна гэдэг тэнэг их хариуцлага гэдэг үгийг дахиад нэг батлах шиг....